Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2007.06.14-нд гарсан ой хээрийн түймрийг унтраах гэж яваад нисдэг тэрэгний ослоор алтан амиа алдсан
“Онцгой байдлын алба”-ны эрэлхэг арван таван хөвгүүд,эрэлхэг баатар эрчүүдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж ,зорьж явсан ажил үйлсийг нь мөнхжүүлэх,хойч үедээ алдар гавьяаг нь алдаршуулах зорилгоор залуу уран бүтээлчдийн дунд 2009.06.23 - 2009.07.07 хооронд
“Кино зохиолын уралдаан”-ыг МЗХХ-ноос санаачилан зохион явуулж байна.
Ирсэн бүтээлүүдээс 1 бүтээл шалгаруулна.
Шагналын сан : 1.000.000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг www.martahgui.blogspot.com
E-mail : bb6066_mn@yahoo.com
Зохиолд тавигдах шаардлага : Шинэлэг сэтгэлгээгээр баяжсан, ялангуяа
“Онцгой байдлын алба”-нд зүтгэж Эх орон,ард түмэн байгаль эхийнхээ төлөө нойр хоолоо умартаж зүрх сэтгэл нь цохилж явдаг эгэл монгол залуусын аж амьдрал,хайр дурлал бас зовлон жаргалыг нь уран сайхны аргаар дүрслэн гаргасан байх. Онцгой байдлын алба ямар хүнд хэцүү ямар их үүрэг хариуцлагатай,
Мөн бахархмаар,хүндэтгэмээр алба гэдгийг тусгаж өгөх.
Шалгарсан бүтээлийг тухайн үед нь нийтэд мэдээлэх болно.
Формат :. А4
үсгийн өндөр : 12
Фонт : Arial Mon
Зохиолыг хүлээн авах хаяг : УБ - 11 Сүхбаатарын талбай дахь МҮЗХолбооны төв байр Монголын Зүүний Хүчний холбоо 321 тоот
Холбоо барих утас : 70113292 99193377
Уралдаанд оролцох нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment